Хамтын ажиллагаа

Гадаад хамтын ажиллагаа           

          БАТС гадаад хамтын ажиллагааны хүрээнд профессор багш нарын болон оюутан солилцоо, гадаадын их сургууль эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран сургалт-судалгааны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх уламжлалт үйл ажиллагаанаас гадна бүс нутгийн нийгэм эдийн засгийн хөгжлийг дэмжсэн орон нутгийн хөгжилд өөрийн гадаад хамтын ажиллагаанд түшиглэсэн технологийн хөгжүүлэлт ба нутагшуулалтаар хамтын инновацийг нэвтрүүлэх бодлого баримтлан ажиллаж байна.

          Тус сургуулийн багш, ажилтан нар АНУ, Солонгос, Япон, Хонг-Конгийн их сургуулиудад ахисан түвшний сургалт, судалгааны чиглэлийн сургалтанд хамрагдснаар үйл ажиллагаандаа шинэчлэлийг хэрэгжүүлэх бололцоотой болжээ.

          БАТС нь Солонгос, Тайвань, Итали, Японы их, дээд сургуулиудад магистрын 49, докторын 3 оюутныг сургалтанд хамруулж, Австралийн Эдит Кованы их сургууль болон ӨМӨЗО-ны Аж үйлдвэрийн их сургуультай оюутан соёлын солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж байна.

 

 

Гадаадын их сургуулиуд, хөтөлбөр

Хэрэгжсэн үйл ажиллагаа

Хамрагдсан багш, оюутны тоо

БНСУ-ын Чусоны их сургууль “Нийгмийн хамгаалал” магистрын хөтөлбөрт, (2017 он )

100 хувийн тэтгэлэгтэй сургалт

20 оюутан

БНСУ-ын Чонбук Үндэсний их сургуулийн Бизнес, Гадаад худалдааны сургууль, (2016-2017)

Сургалт, 100 хувийн тэтгэлэгтэй

10 магистрант,

5 бакалавр оюутан

Тайванийн Үндэсний Чин Юу их сургууль, (2016)

Сургуулийн тэтгэлэг

3 магистрант оюутан

Италийн Писа их сургууль, (2017-2018)

 

2 магистрант, 3 докторант

Австралийн Эдит Кован их сургууль.

(2016, 2019)

Соёлын солилцооны хөтөлбөр

6 профессор, 30 оюутан

ӨМӨЗО-ны Аж үйлдвэрийн их сургууль

Соёлын солилцооны хөтөлбөр

2 профессор, 11 оюутан

ШУТИС-ийн хөгжлийн замын зураглал, мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэх үе шатуудын дагуу ШУТИС-ийн БАТС-ийн дэргэд нээлттэй энтерпренёр сэтгэлгээг төлөвшүүлэх эко-орчинг бүрдүүлэх зорилгоор “Тана” дизайн сэтгэлгээний лабораторийг 2017 оны 10 сарын 23-ны өдрөөс нээн ажиллуулж эхэлсэн байна.

“Тана” дизайн сэтгэлгээний лаборатори нь Японы Нагаока Технологийн их сургуулийн “ГИГАКҮ” техно паркын ШУТИС дэх албан ёсны оффис байж, Монгол Японы бизнес хөгжлийн цонх болон ажиллаж байна. Хамтарсан судалгаанаас гадна японы технологиудыг монголд нутагшуулах, монголын бизнесийн орчинг сайжруулж, хамтарсан компаниуд үүсгэх, орон нутгийн энтрепренёр залуучуудад сургалт, зөвлөгөө, менторинг үйлчилгээ үзүүлж хөдөө орон нутгийн хөгжилд ШУТИС-ийн судалгаа хөгжүүлэлт, хамтын ажиллагааны талбар болгохоор ажиллаж байна. Тана дизайны сэтгэлгээний лаборатори нь Өмнөд Солонгосын хөдөө аж ахуйн машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг Green Max корпораци, Японы Хөрөнгө оруулалтын D-Recs, Япон – Монголын ХАА нийгэмлэг зэрэг хэд хэдэн бизнесийн байгууллага, Хятадын Өвөр Монголын их сургууль, ОХУ-ын Буриадын их сургууль, Японы Nagaoka их сургууль, Өмнөд Солонгосын Үндэсний Chonbuk их сургуулиудтай хамтран орон зайн хөгжлийн инновацийн төслүүд дээр ажиллаж тухайн төслүүдийн загвар дээр оюутнуудынхаа оролцоотой ажиллаж, судалгаанд суурилсан сургалтыг явуулж байна.

          Өвөр Монголын Их сургууль болон Буриадын Их сургуультай хамтран “Нэг бүс-Нэг зам” төслийн хүрээнд Хөдөө аж ахуй, Гадаад худалдаа, Цаг ашиглалтын судалгаанууд                             дээр хамтран ажиллах гэрээг сургуулиудын удирдлагын хүрээнд зохион байгуулан гүйцэтгэгч нэгжээр нь БАТС ажиллаж байна.

Зүүн гар талаас ОХУ-ын Буриадын улсын их сургуулийн проректор, док. проф. Ванчикова Е.Н, ШУТИС-ийн ЭШХАЭ дэд захирал док., проф. Т.Намнан, БНХАУ-ын ӨМИС-ийн Эдийн Засаг, Менежментийн сургуулийн захирал док., проф. Гао Шиа нар гурвалсан хамтын ажиллагааны гэрээг үзэглэв. 2018 он

          Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд судалгааны тэргүүлэх чиглэл, хамтарсан судалгаа, салбар дундын хөтөлбөрүүд, авъяаслаг багш, оюутны солилцоо, бүсийн гурвалсан уулзалт, арга хэмжээ зэрэг ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байна.

          Өвөр Монголын Аж үйлдвэрийн их сургуулийн Эдийн засгийн сургуультай хамтын үйл ажиллагааны хүрээнд тухайн сургуулийн гурван багшийг 2018-2019 оны хичээлийн жилээс докторын сургалтанд, магистрын сургалтанд 35 оюутан хамруулах элсэлтийн ажлыг эхлээд байна.

          Сургуулийн гадаад хамтын ажиллагааны хүрээнд гадаадын их дээд сургуулиуд, Жайка, Койка зэрэг байгууллагуудтай хамтран эрдэмтэн багш нарыг урьж лекц уншуулах, эрдэм шинжилгээ, судалгааны хүрээнд хамтран ажилладаг. Манай сургууль дээр Койка байгууллагаас 2 профессор, Фулбрайт сангийн санхүүжилт, АНУ -н элчин сайдын яамны шугамаар 1 багш тус тус ажиллаж байна.

Зүүн гар талаас А.Уранчимэг /БАТС-ийн Судалгаа, хамтын ажиллагааны ажилтан/,  Шейл Патл /АНУ-ын Fullbright сангийн туслах багш/, Г. Баттүвшин /БАТС-ийн захирал/, проф. Хон Сан Нам /БНСУ-ын Кёнхи Их Сургуулиас ирсэн зочин профессор/, проф. Им Тэа Хүүн /КОИКА олон улсын байгууллагын сайн дурын зочин профессор/

          АНУ-ын Мессачусетсийн их сургуулийн профессор Стефан Грайвес, ОХУ-ын Москвагийн Эдийн засгийн Ахисан түвшний сургуулийн проф. Мхитарян С.В., АНУ-ын St.John’s их сургуулийн профессор Жей Натан зэрэг профессоруудыг урьж оюутан болон судлаач багш нартаа лекц уншуулах зэргээр гадаад хамтын ажиллагааг төрөл бүрээр хөгжүүлэн ажиллаж байна.

Дотоод хамтын ажиллагаа           

     Судалгаанд суурилсан сургалт явуулах бодлогын хүрээнд Улаанбаатар хот, орон нутгийн бизнесийн байгууллагуудтай хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх тал дээр олон төрлийн үйл ажиллагааг эрхлэн явуулж байна.


          Нээлттэй лабораторийн зарчмаар бүс нутаг, улсын хөгжилд тулгамдсан асуудлуудыг шийдэх арга замын талаар байнгын хэлэлцүүлгийг зохион байгуулж улмаар “Монгол өрх-торлог” буюу ХАА-н нөөцүүдийн холболт, агро экологи, агро экономи чиглэлийн санаачлагыг үүсгэн БАТС-ын орон нутаг дахь хөтөлбөрүүдтэйгээ уялдуулах чиглэлд тодорхой үйл ажиллагааг хэрэгжүүлж эхлээд байна.

Зүүн гар талд ГИГАКҮ Монгол оффис болон Нагаока Технологийн Их Сургууль хоорондын ТВ шууд уулзалт хийж байгаа байдал. Баруун гар талд БАТС-ийн захирал Г.Баттүвшин Өмнөговь аймгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгч байгаа байдал.

Тана лабораторийн онцлог нь ШУТИС, БАТС-ын эрдэмтэн судлаачид, оюутнуудаас гадна монголын тэргүүлэх эрдэмтэд, энтрепренёрууд, экспертүүд хамтран ажиллаж чиглэл бүрийн гадаад партнёруудыг татан оролцуулсан төсөл хөтөлбөрүүдийг үүсгэн монголын сэргээгдэх нөөцүүд дээр тулгуурласан ногоон, тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх явдал юм. Тухайлбал, Улаанбаатар хотын инновацийн дэд хөтөлбөр, Булган, Төв, Өмнөговь, Сүхбаатар аймгуудын хөгжлийн хөтөлбөрүүд болон Үйлдвэрлэл технологийн парк, Кластер хөгжлийн загварууд дээр хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд Тана лабораторийн санаачлага болох “ХАА-н нөөцийн хуваарилалт”, “Монгол Өрх-торлог” төслүүдийн хүрээнд загвар аж ахуй хөгжүүлэх удаа дараагийн уулзалтыг дотооддоо Төв, Сүхбаатар, Дорнод, Өмнөговь, Булган аймгуудын удирдлага, бизнес эрхлэгч нартай зөвшилцөн тохирч 2019 оноос эхлэн хэрэгжүүлэхээр болов. Энэ санаачлагыг гадаадаас Япон Монголын ХАА-н нийгэмлэгийн ерөнхийлөгч Кога Иссэй, D-RECS ХХК-ны захирал Коозай Кен, Солонгосын Грийн Макс ХХК-ны ерөнхийлөгч Роберт Кан зэрэг түншүүдтэй хамтын ажиллагааг хөгжүүлж байна. Ялангуяа Грийн Макс компаны хөрс сийрүүлэгч, бууц цацагчийг загвар аж ахуйн хөгжүүлэлт дээр ашиглахаар тохиролцож хэд хэдэн бакалавр, магистрант, докторантуудын судалгааны ажлуудыг эхлүүлээд байна. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Солонгосын Хөдөө Аж Ахуйн Техникийн Нийгэмлэг (KAMICO) болон Күнсаны Үндэсний Их Сургуультай хамтран сармисны “Загвар аж ахуйн туршилт” төслийг эхлүүлэхээр Санамж бичигт гарын үсэг зурж, төслийг 2019 оноос хэрэгжүүлж эхлэв.

KAMICO нийгэмлэгийн захирал Роберт Кан, ШУТИС, БАТС-ийн Тана лабораторийн профессор Ч.Баасандаш, эксперт Г.Энхтүвшин нар. 2019 оны 2 сарын 27.

Солонгосын 9 компанитай хамтран “Солонгос-Монгол-Оросын ХАА-н техник, технологийн үзэсгэлэн, худалдаа”-нд оролцохдоо ШУТИС, БАТС-тай хамтран Монголд “Техник технологийн дундын үйлчилгээ” хөтөлбөрийг Дархан, Даланзадгад хотуудад хэрэгжүүлэх бэлтгэл ажлаа хангаж байна.

Өмнөговь, Дархан, Төв, Сүхбаатар аймгуудын ХАА-н загвар аж ахуй хөгжүүлэлтийг дэмжих, технологи нутагшуулалтаар орон нутгийн төгсөгчдийн гарааны бизнес, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжин чадавхжуулах нь энэхүү хөтөлбөрийн онцлог юм.

https://scontent.fuln5-1.fna.fbcdn.net/v/t1.15752-9/52643009_296925150972930_3227391047877263360_n.jpg?_nc_cat=103&_nc_ht=scontent.fuln5-1.fna&oh=42e33a0c08005a49225b339f4d471961&oe=5D1815C1

Солонгосын Күнсан Үндэсний Их Сургууль, Грийн Макс компаниудтай хамтран хэрэгжүүлэх сармисны “Загвар аж ахуйн туршилт” хамтарсан төслийн санамж бичгийг КҮИС-ийн дэд захирал Проф. Сим Ки Жон, ШУТИС, БАТС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Ч.Баасандаш нар 2019 оны 2 сарын 26-нд байгуулав.

Эрдэм шинжилгээний ажлын үндсэн чиглэл:

  • Салбар дамнасан бизнесийн загвар хөгжүүлэлт
  • Монголын менежментийн өв судлал
  • Зүүн хойд ба Евроазийн бүсийн хөгжлийн бодлого, үндэсний бүсчилсэн хөгжил
  • Инноваци, энтрепренёршипийн хөгжил
  • Хүний нөөцийн хөгжлийн бодлого, хүний хөгжлийн үнэлгээний загварчлал
  • Нейро маркетинг, нейро худалдаа