"Монголын инновацын 7 хоног 2024” арга хэмжээ 10 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Энэ удаад 2024 оны 4 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд монголын инженер, старт апуудын өлгий нутаг Орхон аймгийн Эрдэнэт хотод зохион байгуулснаараа онцлог боллоо. Монголын старт апуудын 50 гаруй хувь нь Эрдэнэт хотоос гаралтай залуучууд байдаг ажээ.
"Монголын инновацын 7 хоног 2024” арга хэмжээ хүрээнд “Эрдэм хакатон” демо дэй, “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” онол, практикийн хурал, “Хөгжлийн төлөөх инновацын түншлэл” форум, AGRI showcase, Startup networking хурал, инновацын үзэсгэлэн, Хөдөө аж ахуй, Газар тариалангийн технологийн сургалт хэлэлцүүлэг, InnoTalk ярилцлага зэрэг нийт 8 арга хэмжээ зохион байгуулагдаж байна.
ШУТИС-аас оролцогч талуудтай хамтран “Хөгжлийн төлөөх инновацын түншлэл-2024” үндэсний форум, хэлэлцүүлэг, инновацын бүтээгдэхүүний үзэсгэлэнг 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын Соёл урлагийн цогцолборт “Хөгжлийн төлөө хамтаръя” уриа дор Төр-ШУ-Аж үйлдвэрийн төлөөлөл эрдэмтэд, инженер техникийн ажилтнуудыг хамруулан өргөн хүрээнд зохион байгуулав.
“Хөгжлийн төлөөх инновацын түншлэл-2024” форум, үзэсгэлэнг “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ” Шинжлэх ухаан, технологийн их сургууль, ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль хамран зохион байгуулж байна.
Нээлтийн ажиллагаанд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү, Орхон аймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргал нар оролцож үг хэллээ.
Соёл урлагийн цогцолборын үзэсгэлэнгийн танхимд 34 байгууллагын 100 гаруй инновацын бүтээгдэхүүний үзэсгэлэн гарчээ.
"Монголын инновацын 7 хоног 2024”, “Хөгжлийн төлөөх инновацын түншлэл-2024” форум, үзэсгэлэнг зохион байгуулагч, оролцогч ШУТИС-ийн бүх бүрэлдэхүүн сургуулийн төлөөлөл болсон 100 гаруй багш нар аж үйлдвэртэй танилцах аялалд оролцож ШУТИС-ийн харьяа Эрдэнэт цогцолбор дээд сургууль,"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-тай танилцлаа.
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал.
Систем динамик загварчлал ба түүний хэрэглээ
Гарааны компанийн төсөл бойжуулах "MUST START-UP 2.0" хөтөлбөрийн бүртгэл явагдаж байна.
Монголын инновацын 7 хоног арга хэмжээний хүрээнд анх удаа орон нутагт “Хөгжлийн төлөөх инновацын түншлэл-2024” форум, үзэсгэлэн амжилттай зохион байгууллаа
МУ-аас залуучуудыг тус улсын их, дээд сургуульд магистр, докторт суралцах боломжийг танилцуулах