Майкрософт програмуудын гарын авлага

Microsoft Office 365

ШУТИС-ийн бүх шатны сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулан явуулж буй энэ үед та бүхэнд Оффис 365 (Microsoft Office 365 & Teams) программын танилцуулгыг видео болон PDF файл хэлбэрээр бэлтгэн хүргэж байна. 

Microsoft Office 365 & Teams программ нь багш оюутнуудад лекц, семинар, бие даалтын даалгаврын материалуудыг цахимаар хүргэх, багш болон оюутнууд онлайн орчинд шууд харилцах, тэдгээрийн идэвхтэй оролцоог дэмжих, багшаас оюутнуудын цахимаар суралцах үйл явцыг удирдан зохион байгуулах, сургалтыг үр дүнтэйгээр тасралтгүй үргэлжлүүлэн явуулах боломжийг олгоно.

Энэхүү программыг ашигласнаар оюутны, төсөл, курсийн ажил, лаборатори, бие даан гүйцэтгэх даалгаврын гүйцэтгэл, мэдээллийг хурдан шуурхай солилцож тухайн суралцагчдын онлайн орчинд хэрхэн суралцаж буй явцын үр дүнг дүгнэх, мөн онлайн шалгалт авах зэрэг боломжуудыг олгодог давуу талуудтай. Боломж, давуу талын заримаас нь нэрлэвэл:

  • Гар утас, компьютер, веб хөтчийг ашиглан багш оюутнууд шууд харилцах
  • Microsoft Word, Excel, Powerpoint ... зэрэг программуудыг давхар ашиглах
  • Виртуал анги үүсгэж онлайн сургалтыг зохион байгуулах
  • Цахимаар бие даалт даалгавар өгч, дүгнэх, эргэх холбоо үүсгэх
  • Шалгалтыг онлайн орчинд явуулж шууд дүгнэх....

Бид Microsoft Office 365-ийн Faculty A1 болон Student A1 лицензийг албан ёсоор эзэмшиж байгаа билээ.

 

 

 

MENU