2022 оны 9 сарын 6-ны өдөр Обихиро ЖАЙКА байгууллагын санхүүжилттэй өвсний үндэс хөтөлбөрийн "Монголд гэрээт байгууллагыг нэвтрүүлэх замаар ХАА-н тэжээл тариалалт, үйлдвэрлэлийг механикжуулах" төслийн олон талт хэлэлцүүлгийг БАТС, Тана лаборатори Японы Токачи ХАА-н нийгэмлэгийн төлөөлөгчидтэй хамтран зохион байгуулав.
Цэцэг зочид буудлын уулзалтын өрөөнд болсон энэхүү хуралд ХААХҮЯ, Үндэсний хоршоологчдын холбоо, Монгол дахь ЖАЙКА байгууллагын төлөөлөгчид, Төв аймгийн засаг даргын тамгын газар, Батсүмбэр сумын ферм эрхлэгчид, Батлан даалтын сан, Сүү ХК, ХААИС, ШУТИС-ын Косен сургууль болон Механик Тээврийн сургууль зэрэг өргөн оролцоотой хэлэлцүүлэг зохион байгуулав. Хэлэлцүүлгийн нэг онцлог нь төрийн ба бизнесийн, эрдэм шинжилгээ, сургалтын гэсэн трипл хайлекс 3 грүпэд хуваагдан "Уулзалтыг боловсронгуй болгох"(Meeting Facilitation) аргачлалаар богино хугацаанд оролцогч талуудын санал, бодлыг тусгасан үр дүнтэй үйл ажиллагаа байлаа.
Улмаар энэ оролцогч талууд 11-р сард Төв аймагт зохион байгуулагдах MATI(Mongolian Agri-Tech International)-3 форумд оролцож "Гэрээт техник дундын үйлчилгээ"-ний байгууллагын бэлтгэл ажлын зөвлөлийг байгуулж, үйл ажиллагааны төлөвлөгөөг батлахаар ажиллаж байна.
ICIED-2024
"MUST- SCIENTIFIC CONFERENCE 2024" Master's and doctoral students of MUST are invited to participate in the research conference
The International Accreditation Organization (ACBSP) experts are working in the Business administration, Management programs at GSB and SBAH of MUST.The International Accreditation Organization (ACBSP) experts are working in the Business administration, Management programs at GSB and SBAH of MUST.
Tana Design Thinking Lab