Монгол услын ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”, Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого-шинэ хоршоо хөдөлгөөн”-үүдийг эрчимжүүлэхэд ШУТИС-ийн болон бусад их дээд сургууль, хүрээлэнгүүдийн эрдэмтэдээс бүрдсэн зөвлөлийг байгуулан ажиллаж байгаа билээ. Дээрх үйл ажиллагаануудыг эрчимжүүлэн, амжилттай хэрэгжүүлэх зорилгоор ЖАЙКА олон улсын байгууллагын ХАА, шим тэжээлийн ахлах зөвлөх Ш.Накадаг урьж Япон улсын ХАА-н болон орон нутгийн хөгжилд хоршоодын гүйцэтгэж буй үүрэг, алдаа, оноог таниулах зорилготой нээлттэй лекцийг Бизнесийн Ахисан Түвшний Сургууль ЖАЙКА байгууллагатай хамтран зохион байгуулав.
Хэлэлцүүлэгт ШУТИС, ХААИС-ийн эрдэмтэн багш нараас гадна хоршоо байгуулан ажиллаж буй орон нутгийн иргэд мөн оролцов.
Ш.Накада гуай “ХАА бол улс орны амин чухал салбар. ХАА-н тогтвортой хөгжил бол улс орны хөгжил. Япон улсын ХАА ба хоршооны хөгжлийг 1942-60 он, 60-80-д он, 80-д оноос хойш гэсэн гурван үечлэлтэйгээр авч үзэж болно. Ямар ч өөрчлөлт, шинэчлэлт байсан доод тал нь 10-д жил явагдаж байж амжилт, үр дүн нь харагддаг. Сонгуулийн мөчлөгт 4 жилээр үйл ажиллагаа нь хэмжигддэг засгийн газрын хувьд тогтвортой ийм том шинэчлэлийг хийхэд бэршээл ихтэй байдаг. Гэлээ гээд ийм бодлогын зорилгыг нь өөрчилж болохгүй. Тасралтгүй үргэлжүүлэн авч явж чадах нь эрдэмтэд, судлаачид, орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжүүд л болно. Их сургуулиудын манлайлал амин чухал” хэмээн цохон тэмдэглэж байв.