МОНГОЛ АГРИТЕК 1-Р ФОРУМЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАВ
2019-12-16 19:43:02
МОНГОЛ АГРИТЕК 1-Р ФОРУМЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Image may contain: textМонгол Улсын  тогтвортой хөгжлийн бодлого, Засгийн Газрын Мөрийн хөтөлбөр, хүнс, хөнгөн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр баримталж буй бодлогуудыг дэмжих, орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан орон нутгийн хөгжлийн загварыг бий болгох, салбар дундын уялдааг хангах сорилтуудын хүрээнд 2019 оны 12 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд БСШУСЯ, АХБ-ны дэмжлэгтэйгээр Дээд боловсролын шинэчлэл төслийн хүрээнд анхдугаар “MATI” форумыг ШУТИС-ийн Бизнесийн Ахисан Түвшний Сургууль, Тана лаборатори, ХААИС-тай хамтран амжилттай зохион байгуулж нийт 100 орчим төлөөллүүд оролцов.

AGRITECH /хөдөө аж ахуйн технологийг/ хөгжүүлэх нь, их сургуулиудын хувьд орон нутагт тулгарч буй асуудлыг газар дээр нь шийдэхдээ эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүнд суурилах, оюутнуудыг орон нутагт очиж суралцах, төгсөгчдийг хөдөө орон нутагт ажиллах боломжийг бүрдүүлж, сэдлийг төрүүлэх чухал суурь гэж үзэж байна.

ХАА-н салбар нь технологи шингээх боломж асар өндөр салбаруудын нэг учираас тус форумд БНСУ, Япон, Хятад, ОХУ (БУриад) зэрэг орнуудын их дээд сургууль, хувийн хэвшил, олон нийтийн байгууллагууд ач холбогдол өгөн оролцсоноос гадна Сүхбаатар, Өмнөговь, Төв аймгуудын бизнесийн болон төрийн төлөөллүүд оролцож ХАА-н техник хөгжүүлэлт хийдэг дотоод гадаадын компаниудтай биечлэн уулзах боломж бүрдүүлсэн идэвхтэй үйл ажиллагаа боллоо хэмээн үнэлж байна. Их дээд сургуулиуд Монгол улсад тестлэгдсэн тоног төхөөрөмж, технологиудыг нутагшуулах, практикт нэвтрүүлэх та дээр үр ашигтай бизнес загварыг хөгжүүлэх талаар олон талт бизнес уулзалтууд болж хамтын ажиллагааны зөөлөн гэрээнүүд хийгдэн 2020 онд 2-3 хамтарсан төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж үзэв.

Экспортонд гаргах ХАА-н бүтээгдэхүүний хөгжүүлэлтийн талаар төр-хувийн хэвшил, их сургуулиудын хамтын ажиллагааны нэг онцлог платформ болох боломжтойг харуулж чадлаа гэж форумыг зохион байгуулагдчид үзэж цаашид тогтвортойгоор үргэлжлүүлэх талаар мөн хэлэлцсэн юм.

Бид урт хугацаанд тогтвортой бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, одоо байгаа гар ажиллагаа давамгайлсан үйлдвэрлэл, тариалалтын технологийг дэлхийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан хөгжүүлэх зэрэг асуудлыг авч үзсэн олон талын ач холбогдолтой форум боллоо.


1st MATI форумд нийт төр, их сургууль, бизнесийн 100 орчим төлөөлөл оролцов.

Форумын анхны өдөр ХАА-н технологи ба бизнес хөгжүүлэлт гэсэн 2 чиглэлд гадаад, дотоодын нийт 16 биет илтгэл, постер илтгэлүүд зарим бүтээгдэхүүн, технологийн прототип загваруудыг дэлгэн үзүүлэв.

БСШУСЯ-ны ШУТ-ийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга С.Мөнхбат форумыг нээж үг хэлэв.

Буриадын Үндэсний Их Сургуулийн Проф. В.С.Потаев, Проф. Г.Ю. Субанаков нар “Бүс нутгийн хэмжээнд энтрепренёршип соёлыг хөгжүүлэх талаар сонирхолтой илтгэл тавьж, улмаар ШУТИС-ийн БАТС-тай хамтран энэ чиглэлд Эрасмусын төсөлд хамтран оролцох санал тавьсан юм.

Солонгосын КАМИКО хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж экспортлогчдийн холбооны ерөнхийлөгч Ш. Кан, Грийн макс компаны ажилтан Майцэцэг нар өнөөг хүртэл Монголд хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдээ танилцуулж, дараагий Сонгино, сармисны төслийн үйл ажиллагаагаа ШУТИС, Тана лабораторитой үргэлжлүүлэхээр болов.

ХААИС-ийн ЭШИ эрхэлсэн дэд захирал Проф.Г.Гантулга ХААИС-ийн инновацийн үйл ажиллагааны бодлого, чиглэлээ танилцуулж, хамтын ажиллагааны боломжуудаа танилцуулав.

ШУТИС, ХҮСХХ болон БАТС-ийг төлөөлж Проф. Төгс мал аж ахуйн дайвар бүтээгдэхүүнийг боловсруулах технологи, бүтээгдэхүүн хөгжүүлэлтээсээ танилцуулав.

Форумын илтгэгч нараас оролцогчид асуулт, тодотгол авч идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлсэн.

БАТС-ийн захирал Проф.Г.Баттүвшин, ҮТС-ийн багш Д.Эрдэнэбат нар хамтран хөгжүүлж буй “Монгол эмээл” төслийнхөө эхний загварыг ӨМӨЗО-ны ШУИ-ийн газрын дарга Цогт болон орон нутгаас ирсэн төлөөлөгчдөд танилцуулж хамтран энэ чиглэлд бизнес хөгжүүлэх бодит саналуудаа солилцов.

ШУТИС-ийн ЭШХА эрхэлсэн дэд захиарл Проф.Т.Намнан “Монгол эмээл” төслийн үйл явцтай танилцаж сургуулийн зүгээс цаашид дэмжин хөгжүүлэх талаар хэлэлцэв.

Форумын хоёр дахь өдөр буюу Бизнес нетворк уулзалтаар Монгол, Орос, Хятад, Япон, Солонгосын төлөөллийн ширээнүүд ажиллав. Монгол ширээн дээр ШУТИС, Тана лабораторийг түшиглэн ХАА-н загвар аж ахуй хөгжүүлэх чиглэлээр орон нутгийн төлөөллүүдтэй ажил хэрэгч уулзалт хийж байгаа нь

Хятадын ширээн дээр хэлэлцүүлэг өрнөж “Монгол эмээл” төсөл болон “Хятадын инновацийн платформ” дээр монголын эрдэмтэн судлаачдын бүтээлийг эдийн засгийн эргэлтэнд оруулах боломжыг хэлэлцэв.

Японы ширээн дээр “Zero-agri” технологийг Өмнөговь аймагт хэрэгжүүлэх боломжын талаар D-Recs компанитай аймгийн худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч нар хэлэлцэв.