ШУТИС, БАТС-ИЙН ДОКТОРАНТЫН СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ТҮВШИН ТОГТООХ АЖИЛ
2019-11-22 17:15:29
ШУТИС, БАТС-ИЙН ДОКТОРАНТЫН СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ТҮВШИН ТОГТООХ АЖИЛ

ШУТИС, БАТС-ийн докторантын сургалт, судалгааны  түвшин тогтоох (аттестатчилал) ажил  2019 оны 11 сарын 29 (баасан) -нд 10 цагаас БАТС-ийн эрдмийн зөвлөлийн өрөө (410)-нд болох тул хуваарийн дагуу докторантууд удирдагч багшийн хамт заавал оролцоно уу. 

2019-2020 оны хичээлийн жилээс өмнө элссэн оюутнууд сэдэв, удирдагч, зөвлөх багш, цуглуулсан кредит, дотоодод, гадаадад хэвлүүлсэн эрдэм шинжилгээний бүтээлийн хуулбарууд, зөвлөх баг болон эрдэм шинжилгээний байгууллагуудад хэлэлцүүлсэн протокол, төлбөрийн баримт, мөн судалгааны ажлын явц, дараагийн шатны хэлэлцүүлэгт оролцох боломжтой эсэхийг зөвлөх баг дээрээ хэлэлцүүлсэн байдал зэргийг  5-аас ихгүй хуудас PPT файл бэлтгэн 3 минутад багтаан илтгэнэ.

Доктор (PhD)-ын зэрэг хамгаалахад горилогчийн бүрдүүлэх материалын жагсаалтыг хавсралтаар хүргүүлсэн тул өөрт хамааралтай материалаар хавтас бэлтгэн ирэх ба эрдэм шинжилгээний бүтээл, зөвлөх баг болон хэлэлцүүлгийн хурлын протоколыг эх хувиар нь авчирна.

 

2019-2020 оны хичээлийн жилд шинээр элсэн суралцаж байгаа оюутнууд сэдэв, зөвлөх баг болон хэзээ хамгаалалт хийх талаар төлөвлөгөө гарган өөрийн биеэр болон бичгээр ирүүлэх боломжтой.

 

БАТС-ИЙН ЗАХИРГАА

ДОКТОРАНТЫН СУРГАЛТ, СУДАЛГААНЫ 

ТҮВШИН ТОГТООХ АЖЛЫН ХЭСЭГ