ШУТИС- ИЙН БИЗНЕСИЙН АХИСАН ТҮВШНИЙ СУРГУУЛЬД СУРЧ БАЙГАА БОЛОН СУРЧ ТӨГССӨН БҮХ МАГИСТР, ДОКТОРУУДЫН АНХААРАЛД
2019-06-18 10:13:12
ШУТИС- ИЙН БИЗНЕСИЙН АХИСАН ТҮВШНИЙ СУРГУУЛЬД СУРЧ БАЙГАА БОЛОН СУРЧ ТӨГССӨН БҮХ МАГИСТР, ДОКТОРУУДЫН АНХААРАЛД

Хөгжлийн төлөө хамтдаа.

Сургуулийн зүгээс та бүхний төгссөн болон сурч гэж байгаа сургуулийн сургалтын орчныг 21 зууны чөлөөт сургалтын орчин болгохын тулд дараах зүйлийг хийх тэмүүлэлтэй байна.
1рт: КТМС - ийн 4 давхарыг дараах зурагт үзүүлсэнээр тохижуулах;
2рт: Анги танхимыг сурагчийн ширээгүй чөлөөт орон зай болгох;
3рт: Ногоон байгууламж бүхий судалгааны орон зай үүсгэх;

Иймээс төгсөгчид болон оюутан та бүхэн сургуулийнхаа орчныг ХАМТРАН бүтээн байгуулцгаая.
Манай БАТС - ийн төгсөгчдийн холбоо байгуулагдсан бөгөөд та бүхэн гишүүнээр элсэнэ үү.
Үе үеийн шавь нартаа хандаж байгаа юм шүү. Та бүхэн өөрийн удирдаж байсан болон хичээл зааж, зөвлөж байсан бүх багш нартаа хандаж болно.