ШУТИС-ИЙН БАТС БОЛОН ӨВӨР МОНГОЛЫН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН ЭДИЙН ЗАСАГ БА МЕНЕЖМЕНТИЙН СУРГУУЛЬТАЙ ХАМТАРСАН ХӨТӨЛБӨРИЙГ БАТАЛГААЖУУЛАХ УУЛЗАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАВ
2019-01-29 15:01:11
ШУТИС-ИЙН БАТС БОЛОН ӨВӨР МОНГОЛЫН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН ЭДИЙН ЗАСАГ БА МЕНЕЖМЕНТИЙН СУРГУУЛЬТАЙ ХАМТАРСАН ХӨТӨЛБӨРИЙГ БАТАЛГААЖУУЛАХ УУЛЗАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУ

Өвөр Монголын Технологийн Их Сургуульд зочилж: Сургалт хариуцсан дэд захирал, сургуулийн удирдлагуудтай  уулзаж ШУТИС-ийн Проф.  хичээл заах боломжийг судалсан. ӨМТС-ийн сатилит офисс байгуулах гэрээний нөхцөл тохирсон.

 Твин хөтөлбөрийн Бизнесийн ахисан түвшний  хөтөлбөр дээр хамтран ажиллах боломжийг судалсан.

Ахисан түвшний Дуал хөтөлбөртэй болно. ШУТИС-ийн 2-3 Проф.  1 хичээлийн жилд очиж хичээл заах боломжтой болсон.  ӨМТС-ийн зочин профессор багш ирж хичээл заах боломжтой болсон. Багш болон оюутан солилцооны дадлага хийх, болон соёлын солилцооны хөтөлбөрийг 2019 оны 06-р сарын 25-наас 07-р сарын 5-ны хооронд зохион байгуулах болсон.

Өвөр Монголын Технологийн Их Сургууль, олон улсын хөтөлбөртэй нь танилцсан.
Олон улсын хамтын ажиллагааны хөтөлбөрүүдтэй танилцсан.  Барилга Инженерийн Сургууль дээр 2019 оны 9 сард ШУТИС-тай хамтран зохион байгуулах олон улсын хурлын зохион байгуулалтын хэлэлцүүлэг хийв. Хамтарсан судалгааны төслүүдтэй профессоруудыг холбох болсон.  9 сард зохион байгуулах хурлын үндсэн бэлтгэл ажлуудыг хангах зарчим, хугацаа, хурлын сэдвүүдийг тохиролцов.