УЛААНБААТАР ХОТЫН 2040 ОН ХҮРТЭЛХ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ КОНЦЕПЦ БОЛОВСРУУЛАХ УРАЛДААНД МАНАЙ ДОКТОРАНТ ОЮУТНУУД ШАГНАЛТ БАЙРАНД ШАЛГАРЛАА
2018-12-11 16:52:21
УЛААНБААТАР ХОТЫН 2040 ОН ХҮРТЭЛХ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ КОНЦЕПЦ БОЛОВСРУУЛАХ УРАЛДААНД МАНАЙ ДОКТОРАНТ ОЮУТНУУД ШАГНАЛТ БАЙРАНД ШАЛГАРЛАА

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас Улаанбаатар хотын ирээдүйн хөгжлийн чиг хандлага, алсын харааг мэргэжлийн хүмүүс, олон нийтийн оролцоонд тулгуурлан тодорхойлох зорилгоор “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах” уралдааныг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл 1 сарын хугацаанд зарласан. Уралдаанд оролцож байгаа багуудын ирүүлсэн бүтээлүүдээр 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрүүдэд олон нийтэд нээлттэй үзэсгэлэн гаргаж иргэд, олон нийтийн санал, үнэлгээг авсаннаас гадна пэйж хуудсаар дамжуулан like, share-ээр иргэд, олон нийтийн үнэлгээг авсан. 

Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан уралдааныг дүгнэх комиссын гишүүд иргэд, олон нийтийн үнэлгээ болон удирдамжид заасан шалгуур үзүүлэлтийн дагуу уралдааны шалгаруулалтыг явуулж нэгдсэн үнэлгээг гаргасан. 
Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах уралдаанд нийт 6 баг оролцсоноос ШУТИС – БАТС-ийн докторант оюутнуудын багийн боловсруулсан бүтээлч санаа, шийдлүүд шагналт байранд шалгарсан байна. Оюутнууддаа баяр хүргэж амжилт хүсье.