ШУТИС, БАТС-ИЙН ДОКТОРАНТЫН СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ТҮВШИН ТОГТООХ АЖИЛ
2018-11-27 16:27:27
ШУТИС, БАТС-ИЙН ДОКТОРАНТЫН СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ТҮВШИН ТОГТООХ АЖИЛ

ШУТИС, БАТС-ийн докторантын сургалт, судалгааны түвшин тогтоох (аттестатчилал) ажил 2018 оны 11 сарын 28-нд 10 цагаас БуХС-ийн эрдмийн зөвлөлийн өрөөнд болох тул бүх докторантууд удирдагч багшийн хамтаар заавал оролцоно уу.

Жич: 2018-2019 оны хичээл жилээс өмнө элссэн оюутнууд сэдэв, удирдагч, зөвлөх багш, цуглуулсан кредит, дотоодод-гадаадад хэвлүүлсэн эрдэм шинжилгээний бүтээлийн хуулбарууд, зөвлөх баг болон эрдэм шинжилгээний байгууллагуудад хэлэлцүүлсэн тоо, протокол болон төлбөрийн талаарх мэдээлэл, мөн судалгааны ажлын явц, хэзээ дараачийн шатны хэлэлцүүлэгт оролцох боломжтой эсэхийг зөвлөх баг дээрээ хэлэлцүүлэн байдал зэргийг 5-аас ихгүй нүүр хуудас PPT файл бэлтгэн 3 минутад багтаан илтгэнэ.
Доктор (PhD)-ын зэрэг хамгаалахад горилогчийн бүрдүүлэх материалын жагсаалтыг хавсралтаар хүргүүлсэн тул өөрт хамааралтай материалаар хавтас бэлтгэн ирэх ба эрдэм шинжилгээний бүтээл, зөвлөх баг болон хэлэлцүүлгийн хурлын протоколыг эх хувиар нь авч ирнэ

2018-2019 оны хичээлийн жилд шинээр элсэн суралцаж байгаа оюутнууд сэдэв, зөвлөх баг болон хэзээ хамгаалалт хийх талаар төлөвлөгөө гарган өөрийн биеэр болон бичгээр ирүүлэх боломжтой.

БАТС-ИЙН ЗАХИРГАА

ДОКТОРАНТЫН СУРГАЛТ, СУДАЛГААНЫ
ТҮВШИН ТОГТООХ АЖЛЫН ХЭСЭГ