ОХУ-ын эдийн засгийн ахисан түвшний сургуулийн профессор, ШУ-ны доктор Мхитарян Владимир Сергеевич “Нийгэм, эдийн засгийн үзэгдлийн статистик шинжилгээ” сэдвээр семинар, хэлэлцүүлэг хийлээ
2018-05-16 19:23:48
ОХУ-ын эдийн засгийн ахисан түвшний сургуулийн профессор, ШУ-ны доктор Мхитарян Владимир Сергеевич “Нийгэм, эдийн засгийн үзэгдлийн статистик шинжилгээ” сэдвээр семинар, хэлэлцүүлэг хийлээ

“Монголын Инновацийн 7 хоног-2018” арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан “ICIED-2018: International Conference on Innovation and Entrepreneurship Development“ олон улсын эрдэм шинжилгээ бага хуралд ОХУ-ын эдийн засгийн ахисан түвшний сургуулийн шинжлэх ухаан судлалын их сургуулийн  эдийн засгийн салбарын эрхлэгч, статистикийн ба өгөгдлийн шинжилгээний салбарын эрхлэгч, ШУ-ны доктор, профессор Мхитарян Владимир Сергеевич Монголд хүрэлцэн ирсэн.

ШУТИС–ийн Бизнесийн Ахисан түвшний сургуулийн урилгаар 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр БуХС-ийн эрдмийн зөвлөлийн өрөөнд “Нийгэм, эдийн засгийн үзэгдлийн статистик шинжилгээ” сэдвээр семинар, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Энэхүү семинарт СЭЗИС, Мандах бүртгэл их сургууль, ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, БуХС, БАТС-ийн профессорууд, Голомт банк, Хас банкны эрсдэлийн удирдлагын албаны шинжээчид оролцлоо.

Хурлын дараа БАТС-ийн удирдлагууд ШУ-ны доктор, профессор Мхитарян Владимир Сергеевичид хүндэтгэл үзүүлэн дурсгалын зүйлс гардуулсан бөгөөд нийт оролцон хүмүүст сертификат гардуулав.