Талыг нь хөргөөд, талыг нь халааж болдог ХӨНЖИЛ
2017-06-21 23:37:04
Мэдээллийн технологийн дэвшил бидний ор хөнжилд хүртэл нэвтэрч эхэлсэн жишээ олон бий. Өөрийгөө хураадаг ор, сэрүүлэгтэй, нойргүйдэл тодорхойлдог дэвсгэр хүртэл байдаг. Тэгвэл одоо халуун, хүйтнийг нь өөрчилдөг, хосууд өөрсдийн талынхыг хүссэнээрээ хэмийг

Дэлхийн анхны өөрийгөө хураадаг орыг санаачилсан Smartduvet компани Indiegogo сайт дээр өөрсдийн шинэ бүтээлийг үйлдвэрлэх хөрөнгө босгохоор доорх бичлэгийг байрлуулсан аж.

Компанийн тайлбарлаж буйгаар “Хосууд ирээдүйд хэтэрхий халуун эсвэл хүйтэн байна гэсэн маргаан үүсгэх шаардлагагүй болно. Тусгай аппликейшн ашиглаад л өөрийнхөө талын температурыг тааруулна” гэжээ.

Хэрвээ та ирээдүйн хөнжилтэй болж, өөрийн хэсгийн дулаан, хүйтнийг тохируулахыг хүсвэл 200 ам. доллар төлөх хэрэгтэй. Компани анх төслийг эхлүүлэхдээ 20 мянган ам. долларын санхүүжилт босгох шаардлагатай гэж байсан бол өнөөдрийг хүртэлх хугацаанд 100 мянган ам. доллар олжээ.

Анхны хөрөнгө оруулалт хийсэн хүмүүст зориулсан бүтээгдэхүүнээ ирэх есдүгээр сараас нийлүүлэхээр төлөвлөж байгаа аж.