ИННОВАЦИЙГ БАЯЛАГ БОЛГОХ НЬ СУРГАЛТЫГ КАНАД УЛСЫН ДЭЛХИЙН ИХ СУРГУУЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ЗӨВЛӨХ ПРОФЕССОР УДИРДАН ЯВУУЛЛАА
2017-12-11 19:47:18
ИННОВАЦИЙГ БАЯЛАГ БОЛГОХ НЬ СУРГАЛТЫГ КАНАД УЛСЫН ДЭЛХИЙН ИХ СУРГУУЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ЗӨВЛӨХ ПРОФЕССОР УДИРДАН ЯВУУЛЛАА

       ШУТИС-ийн ЭША, БАТС,CDIO-ийн төслийн багийнхан хамтран 2017 оны 12-р сарын 9 нд  Канадын их дээд сургуулийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд бизнес хөгжлийн зөвлөх профессор Г.Доири  “Инновацийг Баялаг Болгох нь” сургалтыг удирдан явууллаа. Сургалтанд нийт 20 багш хамрагдсан. Энэхүү сургалтаар гарааны бизнесийн компаниуд компанийнхаа үйл ажиллагааны чиглэл, хөгжлийг сайтар ойлгож, түүндээ нийцүүлэхийн тулд анхаарах, тодорхой болгох үндсэн асуудлуудыг авч үзлээ.

Сургалтаар бизнес төлөвлөгөө, хөрөнгө оруулагчдад зориулсан танилцуулга хийхэд чухал ач холбогдолтой олон асуудлуудыг хөндөж:

Үүнд:

-       Хөрөнгө оруулагчид зэрэг техникийн нарийн ширийн асуудлаас ангид оролцогчдод бизнес санаагаа хэрхэн яаж ойлгуулж, зарах талаар ойлголт;

-       Бизнесийн үндсэн асуудлуудыг хэрхэн тодорхойлох талаарх ойлголт;

-       Бизнест хөрөнгө босгох үндсэн асуудлуудын талаар ойлголт;

Компаний бизнес төлөвлөгөөг боловсруулахад чухал шаардлагатай олон асуудлыг мэдэж aвлаа.

Сургалтын агуулга:

·                     Инноваци ба гарааны бизнес

·                     Таны санаа

·                     Танай ангиллын зураглал

·                     Танай хэрэглэгч хэн бэ?

·                     Танай өрсөлдөгч

·                     Танай экосистем

·                     Танай давших төлөвлөгөө

·                     Зах зээлд гарах таны сувгууд

·                     Таны бизнесийн загвар

·                     Танай баг хамт олон, тэдний чадавх

·                     Таны санхүүгийн төлөвлөгөө

·                     Таны бизнесийн загварын зураглал

·                     Хөрөнгө оруулагчдыг татахад анхаарах зүйл

·                     Бизнес

·                     Экосистемийн гарааны бизнес зэрэг сэдвээр нээлттэй хэлэлцэж загвар төлөвлөгөө нь дээр багууд ажиллаж санаа бодлоо хуваалцсан үр дүнтэй сургалт болж өнгөрлөө.