ШУТИС-ийн БАТС нь Зүүн Өмнөд Азийн Шилдэг сургуулийн өргөмжлөл шагнал авлаа
2017-12-05 14:25:00
ШУТИС-ийн БАТС нь Зүүн Өмнөд Азийн Шилдэг сургуулийн өргөмжлөл шагнал авлаа

ШУТИС-ийн БУХС-ийн БАТС нь 2008-2016 онуудад 1 навчтай дэлхийн сургуулиар шалгарч байсан. 2017 онд Африкийн Нэгдсэн Емират улсын Дубай хотод болсон дэлхийн шилдэг сургуулиудын 10 дахь симпозиумаас 2 навчтай Зүүн Өмнөд Азийн Шилдэг сургуулийн өргөмжлөл шагнал авлаа.

Парис хотод төвтэй, Eduniversal нь Дэлхийн Бизнесийн их дээд сургуулиудад зэрэглэл тогтоох байгууллага юм. 1994 оноос хойш эрдэм шинжилгээний байгууллага, хөтөлбөрүүдийг үнэлэхэд хүчтэй туршлагатай болсон 2007 оноос хойш олон улсад үйл ажиллагаа явуулж байна. Eduniversal нь дэлхийн улс орнуудын бизнес, менежментийн их сургуулиуд бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөрүүдийг үнэлдэг цорын ганц платформ юм. Eduniversal Evaluation System (Eduniversal үнэлгээний систем) нь дэлхийн улс орнуудыг 9 бүсчлэлд хуваан, эдгээр бүсүүдээс 154 орны бизнесийн сургууль, хөтөлбөрүүдэд үнэлгээ хийж шилдэг 1000 сургуулийг сонгон ранк (жишиг) тогтоодог олон улсын байгуулга юм. Eduniversal нь жил бүр дэлхийн их сургуулиудын шилдэг 4000 магистр болон МВА хөтөлбөрүүдийг 30 мэргэжлийн салбаруудаaр ангилал хийдэг. Энэ үйл ажиллагаа нь үндсэндээ жилийн турш хийгддэг байна
Шилдэг 1000 сургуульд үнэлэгдэх нь тухайн улс, тухайн сургуулийн нэр хүндийн төдийгүй төгсөгчдийн ажлын байр, өндөр түвшний цалин хөлсний баталгаа болдог байна. Олон улсын хэмжээнд мөрдөж буй шалгуур үзүүлэлтийг харгалзан үздэг: 154 орны 1000 шилдэг бизнесийн сургуулийг таван түвшний навч буюу /Palmes/ түвшинд хуваагдаг ранкийн үзүүлэлт нь:
- 5 навч нь: Дэлхийд нөлөө бүхий хүчтэй шилдэг 100-н бизнесийн сургуулиудыг, 
- 4 навч нь: Олон улсад нөлөө бүхий шилдэг 200-н бизнесийн сургуулиудыг, 
- 3 навч нь: Олон улсын нөлөөг бэхжүүлж буюу шилдэг 400 бизнесийн сургуулиудыг, 
- 2 навч нь: Ангилал багтах 9-н Бүсэд нөлөөлөхүйц шилдэг 200-н бизнесийн сургуулиудыг 
- 1 навч нь: Тухайн улс орондоо манлайлагч 100-н бизнесийн сургуулиудыг тус тус шалгаруулдаг байна.