Докторантурын сургалтад элсэлт авна
2017-06-19 12:19:28
Шинжлэх ухаан, технологийн их сургууль 2017-2018 оны хичээлийн жилийн докторантурын сургалтанд элсэлт авна.

Докторантурт элсэн суралцах хүсэлтэй иргэдийг 2017 оны 05 дугаар сарын 22-ноос 07 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл ШУТИС-ийн 1-р байрны 214 тоот өрөөнд бүртгэх ба бүртүүлэгчид дараах бичиг баримтуудыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Анкет /татаж авах/
  • Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар 
  • Бакалавр, магистрын диплом, дүнгийн хавсралтын хамт /эх хувь/
  • Бакалавр, магистрын дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар 
  • 3х4 хэмжээтэй цээж зураг /2 хувь/                                 
  • Судалгааны ажлын агуулга, чиглэл зорилгын /5-аас доошгүй хуудастай байх/
  • бүртгэлийн хураамж төлсөн баримт /Голомт банкны 1102928189 тоот дансанд тушаасан байх/    

Шинээр элсэх гадаадын иргэд дараах бичиг баримтуудыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Анкет /татаж авах/
  • Хувийн өргөдөл /монгол хэл дээр/
  • Гадаад паспортын нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Бакалавр, магистрын диплом, дүнгийн хавсралтын хамт   /монгол эсвэл англи хэл дээр албан ёсны товчоогоор орчуулсан байх/
  • Монгол хэлний курс төгссөн батламж, гэрчилгээ /эх хувь/    
  • Судалгааны ажлын агуулга, чиглэл, зорилгын талаар монгол хэл дээр бичсэн эссе
  • 3х4 хэмжээтэй 2 хувь цээж зураг/сүүлийн 3 сард авахуулсан байх/
  • бүртгэлийн хураамж төлсөн баримт /Голомт банкны 1102928189 тоот дансанд тушаасан байх/

Докторантурт элсэгчдээс суралцах чиглэлийн дагуу мэргэжлийн ярилцлага болон гадаад хэлний мэдлэгээр тус тус шалгалт авна. Шалгалт авах хугацааг мэдээллэх болно.                                        

Элсэлт авах мэргэжлийн чиглэл /хөтөлбөр/-ийн нэрсийн жагсаалт /татаж авах/

АХИСАН ТҮВШНИЙ ХӨТӨЛБӨРИЙН АЛБА

Холбоо барих: 322126, 1031

Хаяг: ШУТИС-ийн 1-р байрны 214 тоот өрөө