ШУТИС-ийн оюутнууд Олон улсын тэмцээнд тэргүүн байр эзэллээ
2021-12-10 16:12:10
“CESIM SERVICE SIMULATION” тэмцээнд ТЭРГҮҮН болон ГУРАВДУГААР байруудыг тус тус эзэллээ
АНУ-ын Бизнесийн сургууль, хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн зөвлөл (ACBSP)-ийн 8-р бүсийн “RESILIENCE IN EDUCATION: INTERSECTION OF CHALLENGE AND OPPORTUNITY” сэдэвт хурлын хүрээнд 2021.11.09-29-ний өдрүүдэд Европ, Ойрхи Дорнод, Азийн их, дээд сургуулиудын оюутнуудын дунд зохион байгуулагдсан “CESIM SERVICE SIMULATION” тэмцээнд ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, менежментийн магистрын болон бакалаврын хөтөлбөрийн оюутнуудаас бүрдсэн багууд амжилттай оролцож ТЭРГҮҮН болон ГУРАВДУГААР байруудыг тус тус эзэллээ.
Тус тэмцээнд тэргүүн байр эзэлсэн оюутны баг 2022 оны 6-р сард зохион байгуулагдах “CESIM ELITE” хэмээх сүүлийн шатны тэмцээнд дэлхийн шилдэгүүдтэй хүч сорих эрхтэй болсон юм. Оюутнууд маань дэлхийн 50 гаруй орны 500 гаруй их, дээд сургуулиуд сургалтандаа ашиглаж буй CESIM симуляцийн сонгогдсон модулиар өрсөлдөх болно.
Багуудыг амжилттай удирдаж оролцуулсан БАТС-ийн багш доктор Э.Ганбат, БУХС-ийн багш Б.Бат-Эрдэнэ, БАТС-ийн бусад багш нар болон тэмцээнд оролцсон бүх оюутнууддаа баяр хүргэж дэлхийн түвшний тэмцээндээ өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.
Бизнесийн Ахисан Түвшний Сургуулийн захиргаа, ШУТИС