Монгол улсын гавьяат эдийн засагч Г. БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит Эрдэм шинжилгээний бага хурал 3 дахь жилдээ болж өндөрлөлөө
2021-11-02 11:34:27
Энэ жилийн ЭШБХ "Менежмент ба үндэсний хөгжлийн тулгамдсан асуудал" сэдвээр Монголын Шинжлэх ухааны академийн 100 жилийн ойг угтан явагдав.

Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал 10-р сарын 29-ний өдөр ШУТИС-ийн Төв номын сангийн 604 тоот хурлын танхимд болж өндөрлөлөө.

ШУТИС - Бизнесийн Ахисан Түвшний сургууль, Монголын менежментийн өв судлалын академиас санаачлан гуравдахь жилдээ зохион байгуулагдсан тус хурал энэ жил Монголын Шинжлэх ухааны академийн 100 жилийн ойг угтаж "Менежмент ба үндэсний хөгжлийн тулгамдсан асуудал" сэдвийн хүрээнд болж өнгөрөв.

Нийт ирүүлсэн илтгэлүүдээс I шатанд 10 илтгэл шалгарснаас II шатанд дараах илтгэлүүд байр эзлэв. 

Тэргүүн байр:

Илтгэгч докторант Ц.Энхтуул "Эрчим хүчний системийн маневрлах чадварыг нэмэгдүүлснээр гарах үр дүн" (Өргөмжлөл, 1 сая төгрөг)

Дэд байр:

Илтгэгч доктор (Ph.D) Б.Дөлгөөн, докторант М.Мэнд-Амар "Нийтийн тээврийн үйлчилгээний сүлжээний төлөвлөлтийг боловсронгуй болгох нь" (Өргөмжлөл, 500 мянган төгрөг)

Гутгаар байр (2):

Илтгэгч доктор (Ph.D) Б.Идэрсүрэн, докторант С.Сайн-Од, докторант Б.Идэрцогт "Саарал зах дахь хэрэглэгчийн  хандлагын динамикууд" (Өргөмжлөл, тус бүр 200 мянган төгрөг)

Илтгэгч докторант Ю.Наранцацрал "Талент менежмент ба авьяас чадварын менежментийг нэвтрүүлэх нь"

Тусгай байр:

Илтгэгч доктор (Ph.D) Б.Хишигтогтох "Монгол улсын барилгын салбарын хүний нөөцийн төлөвлөлтийг сайжруулах нь"

Илтгэгч докторант Ш.Ганзориг "Вагон эргэлтийн өнөөгийн байдал ба тулгамдсан асуудал"

Илтгэгч докторант М.Мөнгөнзул "Нэмүү өртгийн сүлжээний түүхэн үечлэл"

Илтгэгч докторант Ө.Гансүх "Төмөр замын бүтцийн өөрчлөлт, шинэчлэлтийн талаарх олон улсын туршлага ба сургамж"

Илтгэгч докторант О.Мөнхзул, доктор (Ph.D) дэд проф. Б.Оюунтунгалаг, доктор (Ph.D) Т.Сүмжидмаа, доктор (Ph.D), М.Бурмаа "Монголын эрүүл мэндийн мэдээллийн системийн хөгжлийн судалгаа"

Илтгэгч докторант Б.Отгонзул, докторант И.Саруул "Дамжин өнгөрөх тээвэрлэлт улсын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл"  (Өргөмжлөл, үнэ бүхий зүйл)

Тус хуралд оролцсон бүх залуу эрдэмтэн, судлаачиддаа болон ивээн тэтгэгч байгууллагаар ажилласан Бельгийн Вант улсын "Kamut Enterprises Europe/Ostara" компани, Их нүүдэл бодлогын хүрээлэн, Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургуульд талархал илэрхийлье.