СУДЛААЧ ОЮУТАН СОНГОН АЖИЛЛУУЛНА
2021-09-17 11:29:22
ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн оюутнуудыг судалгааны арга барил эзэмшүүлэх, цаашид суралцах хугацаандаа судлаач оюутнаар ажиллахад дэмжлэг үзүүлэх зорилготой.

Зорилго: ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн оюутнуудыг судалгааны арга барил эзэмшүүлэх, цаашид суралцах хугацаандаа судлаач оюутнаар ажиллахад дэмжлэг үзүүлэх зорилготой.  

Хугацаа: 2021-2022 оны хичээлийн жилийн намрын улирал

Суралцуулах мэргэжлийн чиглэл, хамрагдах оюутнууд

  • БАТС-ийн магистр, доктор оюутнуудад хамаарна.

Тэтгэлэгийн тоо, хэмжээ

  • Магистр 1, Доктор 1 оюутанд  тус бүр 500,000 төг нэг удаа

Тавигдах шаардлага:

  • Оюуны өмч, мэдээллийн технологийн салбарт ажилладаг бол давуу талтай
  • Англи хэлний ур чадвартай байх

Судалгааны ажлын чиглэл:

  • Оюуны өмчийн нөхцөл байдлын судалгааг хийх
  • Инноваци, технологийн салбарын оюуны өмчийн өнөөгийн түвшин, суурь дата-г цуглуулах, бүртгэх, мэдээллийн нэгдсэн сан үүсгэх

Судалгааг гүйцэтгэх хэлбэр

  • 90 хувь Онлайнаар, 10 хувьд нь багийн гишүүдтэй нүүр тулж уулзах байдлаар гүйцэтгэнэ.

Сонгон шалгаруулалт: 2 үе шаттай зохион байгуулна. Шалгаруулалтад тэнцсэн оюутнуудын  судлаач оюутнаар ажиллах эцсийн шийдвэрийг БАТС-ийн комиссын баг гаргана.

Анкет хүлээн авах, сонгон шалгаруулах

Өргөдөл гаргагч нь 2021 оны 09 дүгээр сарын 16-28-ны өдрийг хүртэл, ТАХ-ЫН АНКЕТ,   СУДЛААЧ ОЮУТНААР АЖИЛЛАХ СОНИРХОЛОО ИЛЭРХИЙЛСЭН ЗАХИДАЛ зэргийг nmunhuu@must.edu.mn  хаягаар илгээх

I шатны шалгаруулалт: БАТС-ийн удирдлага,  Тана дизайн сэтгэлгээний лабораторийн судлаачид  анкет  болон захидалд үнэлгээ өгч нэр дэвшигчийг шалгаруулна. 

II шатны шалгаруулалт: Нэр дэвшигчдээс ур чадвар,  дээр заасан судалгааны  ажлыг хэрхэн гүйцэтгэх  төсөөлөл, онлайнаар ажиллах цагийн нөөц, төлөвлөгөөний талаарх  танилцуулгыг  ОНЛАЙН хэлбэрээр 2021 оны  09  сарын 28-ны өдөр 10 цагт  зохион байгуулна.

Шалгаруулалтад тэнцсэн хариуг 2 дахь шатны шалгаруулалтын дараа комиссын баг хэлэлцэн шууд шийдвэрийг гарган танилцуулна.

 

 

БАТС, Тана дизайн сэтгэлгээний лаборатори