БАТС-ийн дэд профессор Б. Цэрэгмаа нь Энэтхэг улсын засгийн тэтгэлгээр Эрсдэлийн менежментийн сургалтанд хамрагдаж, мэргэжил дээшлүүлээд ирлээ.
2017-10-03 13:26:24
БАТС-ийн дэд профессор Б. Цэрэгмаа нь Энэтхэг улсын засгийн тэтгэлгээр Эрсдэлийн менежментийн сургалтанд хамрагдаж, мэргэжил дээшлүүлээд ирлээ.

БАТС-ийн дэд профессор Б. Цэрэгмаа нь Энэтхэг улсын засгийн тэтгэлгээр 2017 оны 9-р сарын 11-нээс 23-ны хооронд Энэтхэг улсын Пуне хотын Банкны Менежментийн Үндэсний Хүрээлэнд Эрсдэлийн менежментийн 14 хоногийн сургалтанд хамрагдаж, мэргэжил дээшлүүлээд ирлээ. Энэтхэг улсын төв банк болох Reserve Bank of India нь Банкны Менежментийн Үндэсний Хүрээлэнг тус улсын банкны салбарыг хөгжүүлэх зорилгоор 1969 онд байгуулжээ.  Уг сургалтанд 24 орны Төв банк, Арилжааны банкны мэргэжилтнүүд болон Их дээд сургуулийн багш судлаачид хамрагдсан байна.