"Менежмент ба үндэсний хөгжлийн тулгамдсан асуудал" эрдэм шинжилгээний бага хуралд оролцоно уу.
2021-09-06 11:34:34
Гавьяат эдийн засагч Г.Батхүрэлийн нэрэмжит ЭШБХ докторант, залуу эрдэмтэд, багш нарын дунд зохион байгуулагдана.

Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч ХОНГОРУУД овогт ГОМБОДОРЖИЙН БАТХҮРЭЛИЙН нэрэмжит ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ

Монголын шинжлэх ухааны академийн 100 жилийн ойг угтаж МОНГОЛЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ӨДӨРТ зориулж, докторант, залуу эрдэмтэд, багш нарын дунд эрдэм шинжилгээний бага хурал уламжлал ёсоор зохион байгуулагдана.

Нэг. Зорилго

Доктор оюутнууд, залуу эрдэмтэд, багш нарын судалгааны ажлыг эрчимжүүлэх, тэдний мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, бүтээлийнх нь чанарыг дээшлүүлэхэд туслахад оршино.

 

 

Хоёр. Хамрах хүрээ, чиглэл

МЕНЕЖМЕНТ БА ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ” сэдвээр эдийн засаг, бизнесийн удирдлага, менежментийн докторант оюутан, залуу эрдэмтэн, их дээд сургуулиудын багш нар хамрагдана.

 

 

Гурав. Ерөнхий шаардлага

Эрдэм шинжилгээний илтгэл нь Менежментийн онол, арга зүй, Монголын эдийн засгийн хөгжлийн тулгамдсан асуудлыг хөндсөн, шинжилсэн, шинжлэх ухааны онол, арга зүйд үндэслэгдсэн, тодорхой аргачлал, программ хангамж хэрэглэсэн байна.

  • Эрдэм шинжилгээний илтгэлийн нүүр хуудсанд дараах мэдээллийг бичнэ. Үүнд:
    • Илтгэлийн нэр
    • Зохиогчийн овог нэр
    • Сургууль, салбарын нэр
    • Холбоо барих утас, электрон шуудангийн хаяг
    • Докторант бол эрдэм шинжилгээний удирдагч багшийн нэр, эрдмийн цол зэрэг
    • Илтгэлийн хураангуйг англи, монгол хэл дээр тус бүр 250 үгэнд багтаан бичсэн байна.
  • Бүтээл нь ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих стандартыг баримтална.

   Холбоос: http://www.must.edu.mn/static/uploads/files/hawsralt1-2.pdf

 

 

Дөрөв. Хурлын зохион байгуулалт

  • Илтгэгчид мэдүүлгээ 2021 оны 10-р сарын 20-ны дотор ayush@must.edu.mn,  gunbileg@must.edu.mn мэйл хаягаар илгээнэ. Мэдүүлэгт:
  • Илтгэгчийн овог нэр
  • Илтгэгчийн хаяг (мэргэжил, салбар сургууль)
  • Холбоо барих утас, электрон шуудангийн хаяг
  • Докторант бол эрдэм шинжилгээний удирдагч багшийн нэр, эрдмийн цол зэрэг
  • Илтгэлийн бүрэн эх материалыг, хураангуйн хамт цаасаар болон файлаар 2021 оны 10-р сарын 22-ны Баасан гарагийн 18.00 цаг хүртэл ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургуулийн 204 тоотод хүлээн авна

 

Эрдэм шинжилгээний хурал хоёр шаттай зохион байгуулагдана.

  • I шат: Тусгай комисс ирсэн илтгэлүүдээс 1-р шатны шалгаруулалтыг 2021 оны 10-р сарын 25-ны Даваа гарагт зохион байгуулна.
  • II шат: Нийт 10 эрдэм шинжилгээний илтгэлээс эцсийн шалгаруулалт хийж,  2021 оны 10-р сарын 29-ны Баасан гарагийн 14.00 цагт ШУТИС-ийн хичээлийн V байрны 411 тоотод эхэлнэ.

 

 

Шагнал, урамшуулал

  • Тэргүүн байр  - 1, Өргөмжлөл, 1.000.000 төг.
  • Дэд байр         - 1, Өргөмжлөл, 500.000 төг.
  • Гутгаар байр   - 2, өргөмжлөл, тус бүр 200.000 төг.
  • Тусгай байр    - 6, өргөмжлөл, үнэ бүхий зүйл

 

 

 Ивээн тэтгэгч байгууллага:       - Бельгийн Вант улсын “Kamut Enterprises Europe/Ostara” компани

                                                               - Их нүүдэл бодлогын хүрээлэн

 

Зохион байгуулагч байгууллага:   

ШУТИС-ийн Бизнесийн Ахисан Түвшний сургууль

Монголын менежментийн өв судлалын академи

Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургууль

 

Холбоо барих хүмүүс, утас:

Г.Батхүрэл, утас: 99091221, batkhurel@must.edu.mn

Д.Биндиряа, утас: 89007970, bindirya.d@must.edu.mn

А.Аюуш, утас: 88827779, ayush@must.edu.mn 

Ц.Гүнбилэг, утас: 99185753,gunbileg@must.edu.mn