Жэй Натани “Монгол салаа замын уулзвар дээр: Глобал оролцоогоор эдийн засгийг удирдахуй” номын баяр
2021-05-24 09:41:04
2021 оны 5 сарын 23-ны өдөр Webex ашигласан номын нээлт, хэлэлцүүлэг болов.

Сэйнт Жонсын Их Сургууль, Питер Ж.Тобины Бизнесийн сургуулийн профессор Жэй Натани нарын бичсэн (Mongolia at the Crossroads, Managing Economy through Global Engagement. By Prof. Jay Nathan Peter J. Tobin College of Business, St. John’s University) номын нээлт, хэлэлцүүлэг цахимаар болов.

Профессор Жэй Натани нь 2019 онд ШУТИС-ийн БАТС-д хүрэлцэн ирж лекц уншиж байсан юм.

9 бүлэгтэй энэхүү номын өмнөтгөлд уг номын тухай “ ... том гүрнүүдийн дунд хавчигсан байршилтай Монгол улс, гадаад зах зээлтэй өөрийн гэсэн онцлогтойгоор  холбогддог. Түүнчлэн, судлаачид Монголыг "Далайд гарцгүй космополитан" гэж тодорхойлдог бөгөөд гадаад бодлогынхоо нэн тэргүүний зорилгыг үндэсний соёл, амьдралын хэв маягаа хадгалж үлдэх явдал гэж үздэг. Энэхүү ном нь Европ, АНУ-ын зах зээлийн эдийн засгаас хол хөндий тусгаарлагдсан үндэстэнд тулгарч буй бэрхшээлүүдийн тухай юм” гэсэн байна.

Хэлэлцүүлгийн үер тэрбээр Монголын тэргүүлэгч их сургуулиуд МУИС, ШУТИС-ийн нийгмийн инноваци, энтрепренершип сэтгэлгээний нөлөө чухал үүрэгтэйг дурдаад Европ, АНУ-ын  хувийн хэвшлүүдтэй хэр түншилж чадах нь цаашдын үндэсний хөгжилд чухал үүрэгтэй байгааг онцлон тэмдэглэв.