ШУТИС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурлын шилдэг илтгэлээр шалгарлаа
2021-04-30 07:48:06
Докторант П.Баасанжаргалын "Хүн амын чөлөөт цагийн үйл ажиллагаанд хийсэн судалгаа" илтгэл 1-р байранд шалгарав.

2021 оны 04-р сарын 22-23-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулагдсан "ШУТИС-ийн Магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал"-ын Нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбарт БАТС-ийн докторант П.Баасанжаргал (Удирдсан: Доктор (Sc.D), профессор Л.Оюунцэцэг)-ын "Хүн амын чөлөөт цагийн үйл ажиллагаанд хийсэн судалгаа" илтгэл 1-р байранд шалгарав. Шилдэг илтгэлээр бүтээл нь шалгарсан докторант П.Баасанжаргалд баяр хүргэе.  

Тус хуралд оролцсон нийт магистр, доктор оюутнуудынхаа цаашдынх нь эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье.