ШУТИС-ийн магистр, доктор оюутнуудын ЭШХ-ын 1-р шатны шалгаруулалт амжилттай явагдлаа.
2021-04-12 14:26:50
БАТС-ийн магистр, доктор оюутнуудын дунд зохион байгуулагдаж дүнгээ гаргав.

Жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн ШУТИС-ийн магистр, доктор оюутнуудын эрдэм шинжилгээний хурлын 1-р шатны шалгаруулалт 2021 оны 3-р сарын 25-ны өдөр Teams –ээр амжилттай зохион байгуулагдав.

2-р шатны шалгаруулалтанд дараах оюутны эрдэм шинжилгээний өгүүллүүд оролцохоор болов.

Магистр оюутнуудын судалгаа:

  1. Ж.Ану-Үжин "Хүмүүн капиталын үр ашгийн шинжилгээ"
  2. С.Ням "Аюултай тохиолдлын шалтгаан нөлөөллийн судалгаа"
  3. Ч.Уранбилэг "Манлайллын хэв маяг ба ажиллагчдын мотиваци хоорондын харилцан хамаарлын судалгаа"

Доктор оюутнуудын судалгаа:

  1. П.Баасанжаргал "Хүн амын чөлөөт цагийн үйл ажиллагаанд хийсэн судалгаа"
  2. Ж.Батхишиг "Байгууллагын соёлын үр нөлөө"
  3. Х.Мөнхцацрал "Мэдээллийн аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдлын харьцуулсан судалгаа"