ДЭЛХИЙН БАНКНЫ САНХҮҮЖИЛТТЭЙ “ИННОВАЦИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР”
2021-04-07 16:34:31
Оюутан залуусын гарааны бизнесийг дэмжих 90 сая төгрөг хүртэлх грант бүхий хөтөлбөр зарлагдлаа.

Оюутан залуусын гарааны бизнесийн санааг дэмжих, шалгаруулах “Инновацийг дэмжих хөтөлбөр”-т эрдэм шинжилгээний бүтээл, санаануудаа баяжуулан баг бүрдүүлэн оролцох боломж оюутан залууст нээгдэж байна.

Тус хөтөлбөрийг “Старт-Ап Монгол” ТББ хариуцан ажиллаж байгаа бөгөөд Засгийн Газрын хэрэх эрхлэх газраас хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг” төслийн хүрээнд Дэлхийн банкны санхүүжүүлэлттэйгээр хэрэгжих ажээ.

Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосуудаас авна уу:

Вэб хуудас: http://www.innovathon.mn/ 

Фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/innovathonmn