“СУДЛААЧ ОЮУТАН-2017” Магистр, доктор оюутны үндэсний эрдэм шинжилгээний III бага хурал
2017-10-02 17:18:28
“СУДЛААЧ ОЮУТАН-2017” Магистр, доктор оюутны үндэсний эрдэм шинжилгээний III бага хурал

“СУДЛААЧ ОЮУТАН-2017”
Магистр, доктор оюутны үндэсний эрдэм шинжилгээний III бага хурал

Зорилго: Нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх арга замыг эрэлхийлсэн залуу судлаачдын судалгааны ажлын үр дүнг хэлэлцэж, тэдэнд судалгааны үр дүнгээ нийтэд танилцуулах, мэдээлэх, арга туршлагаа харилцан солилцох боломж олгоход чиглэгдэнэ.
Зохион байгуулагч: ШУТИС, Бизнесийн ахисан түвшний сургууль
Нийтлэг шаардлага:
- Өгүүллийг ШУТИС-ийн эрдэм шинжилгээний өгүүлэл бичих ерөнхий шаардлагын дагуу бичсэн байна (http://www.bzgrad.edu.mn/page/19).
- Судлаачийн ёс зүйн шаардлагыг хангасан байна.
Өгүүлэл хүлээн авах үе шат, хугацаа:
- Өгүүллийг бүрэн эхээр хүлээн авах: 2017.09.15- 2017.10.15 хүртэл.
- Өгүүллийг редакцийн зөвлөл хянах, дахин сайжруулах: 2017.10.15-25 хүртэл.
Шалгаруулалт:
- I шат: Редакцын зөвлөлөөс сэтгүүлд хэвлүүлэх болон илтгэж хэлэлцүүлэх өгүүллүүдийг шалгаруулах: 2017.10.25-31 (Редакцын зөвлөл өгүүлэл нэг бүрийг уншиж, хянана. Шаардлагатай гэж үзвэл сайжруулах зөвлөмжийн хамт зохиогчид буцаана.)
- II шат: БАТС-ийн эрдэм шинжилгээний хурлыг 2017.11.10-нд зохион байгуулж, нийт 15 өгүүллийг хэлэлцэнэ.
Шагнал:
Магистр оюутан:
I байр: Өргөмжлөл, 300000 төгрөг
II байр: Өргөмжлөл, 200000 төгрөг
III байр: Өргөмжлөл, 100000 төгрөг
Доктор оюутан:
I байр: Өргөмжлөл, 350000 төгрөг
II байр: Өргөмжлөл, 250000 төгрөг
III байр: Өргөмжлөл, 150000 төгрөг
Илтгэл хэлэлцүүлсэн илтгэгч тус бүрт батламж олгоно.
Хурлын хураамж: 15000 төгрөг (Төлбөрийг Улаанбаатар хотын банкны ШУТИС-ийн БуХС-ийн 2611184512 тоот дансанд шилжүүлнэ.)
Жич: ШУТИС-ийн БАТС-ийн магистр, доктор оюутнууд хураамж төлөх шаардлагагүй.
Өгүүлэл хүлээн авах хаяг: Julia@must.edu.mn (Өгүүллийг илгээхдээ холбоо барих утсаа бичнэ үү.)
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу.
Вэб хуудас: www.bzgrad.edu.mn
Фэйсбүүк: www.facebook.com/bzgrad
Утас: 99078399 (БАТС-ийн ахлах багш, Док., PhD Н. Ариунтуяа)
99131455 (БАТС-ийн Судалгаа, хамтын ажиллагаа хариуцсан,
Док., PhD А.Уранчимэг