Санамж бичигт гарын үсэг зурав
2021-04-01 10:56:20
БАТС-ийн дэргэдэх “Тана” лаборатори Өмнөговь аймгийн “Хөвүүн хайрхан” ХХК-тай хамтран ажиллана.

Монгол улсын Засгийн газар, аймаг орон нутгийн хөдөө аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр дэвшүүлж буй бодлого, хөтөлбөрийн хүрээнд техник дундын үйлчилгээний загвар аж ахуйг бий болгох, ХАА-н нөөцүүдийн холболтын бизнес хоршлын загвар гаргах, гэрээт менежментийн тогтолцоог бүрдүүлэх талаар БАТС-ийн дэргэдэх бизнес хөгжлийн “Тана” лабораторийг төлөөлж захирал Г.Баттүвшин, Өмнөговь аймгийн “Хөвүүн хайрхан” ХХК-ийн захирал П.Батбаяр нар 2021 оны 3-р сарын 30-ны өдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.