Талархал
2021-01-28 21:15:13
Бизнесийн ахисан түвшний сургуульд сурч буй Өвөрмонголын технологийн их сургуулийн докторант оюутнууддаа талархал илэрхийлье.

Тус сургуулийн докторын зэрэг олгох бизнесийн удирдлагын хөтөлбөрт суралцаж буй Өвөрмонголын технологийн их сургуулийн докторант оюутнуудаас ШУТИС-ийн багш, оюутнуудад зориулж халуун сэтгэлийн хандив болгон нэг удаагийн амны хаалт, бээлий, ариутгагч салфетка, цай зэргийг захидлын хамт илгээснийг талархан хүлээн авлаа.   

Хандивын зүйлсийг онцгой нөхцөлд сургууль дээр ирж ажиллаж буй багш ажилтан, оюутнууддаа хүргэж байгаа бөгөөд талархлын үгс ирсээр байгааг дуулгахад таатай байна.  

Сорилтыг хамтдаа даван туулж, удахгүй баяртай уулзацгаая.  

БАТС-ийн Захиргаа, хамт олон