ШУТИС, БАТС-ийн Докторант М.Дэлгэрнасангийн урьдчилсан хамгаалалтыг танхимаар болон зайнаас зохион амжилттай зохион байгууллаа.
2020-05-07 12:30:17
ШУТИС, БАТС-ийн “Менежментийн Ухааны Танхим”-ийн өргөтгөсөн Эрдмийн зөвлөл 19 эрдэмтэн профессор багшийн бүрэлдэхүүнтэй 2020 оны 5 сарын 1-ний 14:00 цагаас тус сургуулийн докторант М.Дэлгэрнасангийн “Нүүрсний экспортын тээвэр, логистикийн зохион байгуула

Судалгааны зорилго:  Монгол улсын нүүрсний экспортын тээвэр, логистикийн зохион байгуулалтад тулгарч байгаа асуудлыг судалж үнэлэн, боловсронгуй болгох хувилбар, загвар боловсруулах.

  • Нүүрсний экспортын тээвэр, логистикийн зохион байгуулалтын хүрээнд хамаарах онол, арга зүйн судалгаа хийх
  • Монгол улсын нүүрсний экспортын нийлүүлэлт ба эрэлт, тээвэр логистикийн өнөөгийн байдал, хэтийн төлөв хандлага, тулгарч байгаа асуудлыг тодорхойлох
  • Нүүрсний экспортын тээвэр, логистикийн зохион байгуулалтыг боловсронгуй болгох хувилбар, загвар боловсруулах

Судалгааны объект: Таван толгойн орд газраас Гашуунсухайтын боомтоор нэвтрүүлж байгаа нүүрсний экспортын тээвэр, логистикийн зохион байгуулалт.

Судалгааны арга зүй. Судалгааг эдийн засгийн газар зүйн онолын хүрээнд тээврийн эрэлтийн логистик зардлын хандлагад тулгуурлан хийж гүйцэтгэв. Ингэхдээ орчин цагт эдийн засаг, байгаль орчин, нийгмийн тэнцвэртэй байдлыг хангахад логистикийн эцсийн зорилго чиглэгдэж байгаа тул эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжил, хүрээлэн байгаа орчныг хамгаалах гурван талт хөгжлийн үзэл баримтлалыг баримталсан.

Судалгааны практик ач холбогдол: Нүүрсний экспортын ачаа урсгалыг тээврийн төрөл болон автозамын хилийн боомт тус бүрээр судлан үндсэн логистик хэлхээнүүдийг тодорхойлсон. Таван толгойн нүүрсний экспортын тээвэр логистикийн хэлхээний төлөв байдлын нарийвчилсан судалгаа шинжилгээ хийж логистик үзүүлэлтүүдээр гүйцэтгэлийн түвшнийг үнэлсэн.