Шинийг эрэлхийлэгч залуу судлаач, эрдэмтэн, мэргэжилтнүүдэд зориулсан шинжлэх ухаан, дэвшилтэт технологи, судалгааны шинэлэг формат бүхий Falling Walls Lab Mongolia–д та бүхнийг урьж байна.
2020-05-01 10:01:55
Falling Walls Lab Mongolia Форум 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр COVID-19 цар тахлын дэгдэлт, тархалттай холбоотойгоор цахим хэлбэрээр www.zoom.us онлайн платформоор зохион байгуулагдана. Форумд оролцогчдын бүртгэл www.falling-walls.com/lab/apply хая

Шинийг эрэлхийлэгч залуу судлаач, эрдэмтэн, мэргэжилтнүүдэд зориулсан шинжлэх ухаан, дэвшилтэт технологи, судалгааны шинэлэг формат бүхий Falling Walls Lab Mongolia–д та бүхнийг урьж байна. Форум нь бүхий л салбарын эрдэмтэн, бизнес эрхлэгч, мэргэжилтнүүдийг өөрийн судалгааны ажил, бизнесийн загвар, шинэлэг төсөл, санаагаа бусдад ердөө 3 минутын дотор гол санаагаа маш ойлгомжтой товч хэлбэрээр танилцуулах боломжийг олгох ба үндэсний ялагч Монгол Улсаа төлөөлөн энэ оны 11 сарын 08-нд Берлин хотноо зохион байгуулах Falling Walls Lab Finale-д олон улсын 100 гаруй үндэсний ялагчидтай өрсөлдөх эрхийг авна.

Falling Walls Lab Mongolia Форум 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр COVID-19 цар тахлын дэгдэлт, тархалттай холбоотойгоор цахим хэлбэрээр www.zoom.us онлайн платформоор зохион байгуулагдана. Форумд оролцогчдын бүртгэл www.falling-walls.com/lab/apply хаягаар 2020 оны 05 дугаар сарын 05-ыг хүртэл явагдана.

Үндэсний ялагчийн аяллын зардал ба 11 сарын 08-оос 09-ний хооронд Берлин хотод байх байрны зардлыг зохион байгуулагч тал бүрэн хариуцна. Бүх олон улсын Лаб финалистууд Falling Walls Conference-д сонсогчоор оролцох  эрхтэй бөгөөд олон улсын 1 ялагч мөнгөн шагнал хүртэнэ. 

Хэрвээ танд тодруулах зүйлс байвал дараах хаягаар холбогдоно уу:  info@artsandmediaconsulting.org эсвэл  the Falling Walls Foundation (lab@falling-walls.com). Дэлгэрэнгүй мэдээллийг www.falling-walls.com/lab эсвэл fb.me/FallingWallsLabMongolia  хуудаснаас авна уу.

Falling Walls Lab Mongolia мэдээллийг шуурхай хүргэхийн тулд та бүхнийг өөрсдийн сургууль/ байгууллагын  судлаач, эрдэмтэд, мэргэжилтнүүдэд манай мэдээллийг цааш нь түгээхийг хүсч байна.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг хавсаргав.

 

2019 оны Falling Walls Lab Finale-н highlight видеог https://www.youtube.com/watch?v=Y2BbrQu1ZP8

2018 оны highlight-ыг https://www.youtube.com/watch?v=AnZ7eEERN38  линкээр тус тус орж үзнэ үү.