Түүхэн замнал

Манай сургуулийн магистр, докторын бүх хөтөлбөрүүд Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны дэргэдэх Боловсролын магадлан итгэмжлэлийн Үндэсний зөвлөлөөр магадлан итгэмжлэгдсэн,дэлхийн Эдийн засаг, бизнесийн удирдлагын сургуулиудын (Eduniversal) холбооноос тодруулдаг “Дэлхийн 1000 шилдэг сургууль” – ийн нэгээр 2008 оноос хойш жил бүр тасралтгүй шалгарсаар ирлээ.

Мөн 2013 онд Олон улсын Магадлан итгэмжлэлийн (ACBSP) хөтөлбөрт манай сургуулийн магистрын 7 хөтөлбөр магадлан итгэмжлэгдсэнээс гадна 2014 онд Испаний олон улсын байгууллага (Business Initiative Directions (BID))-аас 179 орны бизнесийн чиглэлээр ажилладаг их дээд сургууль, байгууллагуудын үйл ажиллагааны чанар, амжилтыг тодорхойлон “Олон улсын чанарын алтан титэм” (International Quality Crown)-ийг олгосон нь манай үе үеийн профессор багш, ажилтан, төгсөгчид, оюутнуудын амжилт бүтээлийн үр дүн юм.

Бидний ТҮҮХЭН ЗАМНАЛ, туршлага

  1. ШУТИС – ийн бүрэлдэхүүн сургуулиуд бүтцийн өөрчлөлт, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл хийж, инновацийг хөгжүүлэх замаар судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэл, практикт өргөнөөр нэвтрүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
  2. ШУТИС – ийн Бизнесийн Ахисан түвшний сургууль байгуулагдсан.
2015
  1. Монголд анх удаа Бизнесийн удирдлагын докторын хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлсэн.
  2. Business Initiative Directions (BID) Испаний олон улсын байгууллагаас их дээд сургууль, бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааны чанар, амжилтыг тодорхойлон “International Quality Crown” алтан титмээр шагнасан.
2014
  1. Олон улсын магадлан итгэмжлэлийн ACBSP байгууллагаар Бизнесийн удирдлагын бакалаврын 6, магистрын 7 хөтөлбөр магадлагдаж, гэрчилгээ авсан.
  2. Eduniversal- с Маркетингийн менежментийн магистрын хөтөлбөр нь Зүүн Азийн 200 шилдэг хөтөлбөрөөс 10-т, Хүний нөөцийн менежментийн магистрын хөтөлбөр 11-т, Санхүүгийн менежментийн магистрын хөтөлбөр 19-т шалгарсан.
2013
Үр дүнгийн менежментийг туршин нэвтрүүлсэн. 2012
Дэлхийн эдийн засаг, бизнесийн сургуулиудын холбоо (Eduniversal)-с Дэлхийн шилдэг 1000, Азийн шилдэг 70 сургуулийн нэгээр шалгарч, батламж авсан. 2008
Мэргэжлийн тэнхим, профессорын багууд болон зохион байгуулагдсан. 2002
Сургалтын кредит системд шилжсэн. 1998
Компьютерийн техник менежментийн сургууль болон зохион байгуулагдаж, шаталсан сургалтын технологийг нэвтрүүлсэн. 1992
Удирдлагын автоматжуулсан системийн дээд сургууль дундын тэнхим байгуулагдсан. 1984
Монгол улсын их сургууль, Политехникийн дээд сургууль, Инженер эдийн засгийн факультет болж зохион байгуулагдсан. 1967
Монгол улсын их сургууль, Эдийн засгийн дээд сургууль, Улс ардын аж ахуйн факультет мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн. 1959