Менежмент

ДОКТОРЫН ХӨТӨЛБӨР 

Хөтөлбөрийн нэр: Менежмент

Хөтөлбөрийн индекс: F014130201

Сургалт явуулах хэлбэр: Өдөр, зайн

Хөтөлбөрийн магадлан итгэмжлэл: Тухайн хөтөлбөр нь Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн 2014 оны 9 сарын 9 өдрийн 1 тоот тогтоолоор магадлан итгэмжлэгдсэн. Магадлан итгэмлэлийн гэрчилгээний дугаар №118, хүчинтэй хугацаа 5 жил. 

ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн шийдвэрээр Бизнесийн Ахисан Түвшний Сургууль (БАТС)  нь тус хөтөлбөрийн сургалт, судалгааны ажлыг хариуцан ажиллаж байна..

Хөтөлбөрийн зорилго, хамрах хүрээ: Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь заалт, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 28.1.3 дахь заалт,  Дээд боловсролын тухай хуулийн 8.10 дахь заалт, Монгол Улсын Боловсрол Шинжлэх Ухааны Сайдын 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Нийтлэг шаардлага батлах тухай” А/174 тоот тушаал, 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “Магистр докторын мэргэжлийн чиглэл, индекс, журам, батлах, дүрэмд өөрчлөлт оруулах тухай” А/370 тоот тушаалыг тус тус үндэслэн ШУТИС-ийн докторын сургалтын  хөтөлбөрийг боловсруулав.

ШУТИС-ийн магистр, докторын сургалт, судалгааны ажлыг явуулах хөтөлбөрүүдийг олон улсын мэргэжлийн байгууллагуудын магадлан итгэмжлэлийн шаардлагуудад нийцүүлж, гадаадын тэргүүлэх их дээд сургуулиудын түвшинд ойртуулан шинэчлэх, докторын судалгааны ур чадварыг бие даан хөгжүүлэх, шинжлэх ухааны дэвшилтэт арга технологиудыг судалгаанд тулгуурлан зохион байгуулахад хөтөлбөрийн гол зорилго чиглэгдэнэ.

Олон улсын жишиг стандартад нийцсэн, Монгол улсын хөгжлийн хэрэгцээ, шаардлагад үндэслэсэн менежментийн докторын түвшний шилдэг сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж өрсөлдөх чадвартай, өндөр мэдлэг, ур чадвартай судлаач, мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргахад чиглэнэ.

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүрэх үр дүн:  Менежментийн зохион байгуулах, удирдах, төлөвлөх шинжлэх ухааны онол арга зүйн мэдлэгийг бүрэн эзэмшсэн,  технологийн нарийн мэдлэг эзэмшүүлнэ.

Ентрепренер сэтгэлгээг хөгжүүлж, удирдлагын бүх түвшинд шийдэж чадахуйц,  бүтээлч  судлаачид мэргэжилтэн бэлтгэж шударга, энэрэнгүй, нээлттэй, бүтээлч иргэний нийгмийг бүтээхэд хувь нэмэр оруулна. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэдлэгтэй, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, өрсөлдөх чадвартай мэргэжилтнүүд бэлтгэгдэнэ.

“Их  сургуулийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Энтрепренер их сургууль болгон хөгжүүлэх” стратегийн зорилгыг хангана.