Бизнесийн удирдлага

ДОКТОРЫН ХӨТӨЛБӨР 

Хөтөлбөрийн нэр: Бизнесийн удирдлага

Хөтөлбөрийн индекс: F04130101

Сургалт явуулах хэлбэр: Өдөр, зайн

Хөтөлбөрийн магадлан итгэмжлэл:  Докторын зэрэг олох сургалтын хөтөлбөр нь Монгол улсад анх удаа дээд боловсролын сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн Эдийн засаг, Бизнесийн удирлага, Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр хөтөлбөрийн үнэлгээ хийсэн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн 5 жилийн хугацаатай Магадлан итгэмжилсэнийг Боловсролын магадлан итгэмжилэх үндэсний зөвлөлийн 2014 оны 9-р сарын 09-ны өдрийн 01 тоот тогтоолоор батламжилж 118 тоот гэрчилгээ олгосон. ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн шийдвэрээр Бизнесийн Ахисан Түвшний Сургууль (БАТС)  нь тус хөтөлбөрийн сургалт, судалгааны ажлыг хариуцан ажиллаж байна.

Хөтөлбөрийн зорилго, хамрах хүрээ: ШУТИС болон БАТС-ийн эрхэм зорилго, зорилттой уялдуулсан олон улсад өрсөлдөхүйц мэдлэг чадвар бүхий мэргэжилтэн судлаачид бэлтгэхэд оршино.

ШУТИС-ийн эрхэм зорилгыг хангах үүднээс хөтөлбөр нь мэдлэг-инновацид суурилсан "судалгаа-үйлдвэрлэл-үйлчилгээ"-г хөгжүүлэхэд чиглүүлнэ.

Бизнесийн Ахисан Түвшний сургуулийн эрхэм зорилгын хүрээнд нь зах зээлийн эрэлтэд нийцсэн боловсролын үйлчилгээг үзүүлэх замаар хүмүүн капиталыг хөгжүүлэн улс орныхоо хөгжилд хувь нэмэр  оруулна.

Хөтөлбөрийг сургуулийн зорилго, зорилттой уялдуулан ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд, эрдэм шинжилгээ, туршилтын төвүүд, Олон улсын болон дотоодын түншлэгч байгууллагатай хамтрах замаар хамрах хүрээг тэлж ажиллана. Хөтөлбөрийн зорилгын хүрээнд сургуулийн менежментийн чадавхийг хөгжүүлж, чанар үр өгөөжийг дээшлүүлж, үр дүнгийн менежментийн тогтолцоог хэвшүүлэх болно.

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүрэх үр дүн: Бизнесийн удирдлагын онол арга зүйн гүнзгий мэдлэгийг бүрэн эзэмшүүлж, Ентрепренер сэтгэлгээг хөгжүүлж, удирдлагын бүх түвшинд шийдэж чадахуйц,  бүтээлч  судлаачид мэргэжилтэн бэлтгэж шударга, энэрэнгүй, нээлттэй, бүтээлч иргэний нийгмийг бүтээхэд хувь нэмэр оруулна. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэдлэгтэй, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, өрсөлдөх чадвартай мэргэжилтнүүд бэлтгэгдэнэ.