Захирлын мэндчилгээ

 

     Орчин үеийн шинжлэх ухааны хөгжил, ололт       амжилтаас цаг алдалгүй суралцаж Монгол улсын ирээдүйн хөгжлийг тодорхойлох оюунлаг залуус та бүхнийг ШУТИС–ийн Бизнесийн ахисан түвшний сургууль (БАТС)-ийн эрдэмтэн профессорууд урьж байна.

Манай сургуулийн магистр, докторын бүх хөтөлбөрүүд нь Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны дэргэдэх Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлөөр магадлан итгэмжлэгдсэн.

Сургууль маань 2008 оноос хойш жил бүр тасралтгүй Дэлхийн Эдийн засаг, бизнесийн удирдлагын сургуулиудын Eduniversal холбооноос тодруулдаг “Дэлхийн 1000 шилдэг сургууль”–ийн нэгээр шалгарсаар ирсэн. Түүнчлэн 2017 оны 12 сард болсон Африкийн Нэгдсэн Емират улсын Дубай хотод болсон Дэлхийн шилдэг их сургуулиудын 10 дахь симпозиумаас Зүүн Өмнөд Азийн Шилдэг сургуулийн өргөмжлөл авч, түүний бэлэгдэл 2 навчтай боллоо.

Мөн 2013 онд Олон улсын Магадлан итгэмжлэлийн ACBSP хөтөлбөрт магистрын 7 хөтөлбөр маань магадлан итгэмжлэгдсэнээс гадна, 2014 онд Business Initiative Directions (BID) Испаний олон улсын байгууллагаас 179 орны бизнесийн чиглэлээр ажилладаг их дээд сургууль, байгууллагуудаас үйл ажиллагааны чанар, амжилтаар нь тодорхойлон шалгаруулж, “International Quality Crown” алтан титмийг олгоход нь БАТС багтсан нь манай үе үеийн профессор багш, ажилтан, төгсөгчид, оюутнуудын амжилт бүтээлийн үр дүн юм.

Залуус та бүхний өмнө манай ШУТИС–ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.

Та бүхэнд чадварлаг мэргэжилтэн, судлаач болж Монгол улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр болоход тань бид туслах болно.

Эрдэм номын ариун үйлс дэлгэрэх болтугай!

 

Монгол улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн

Бизнесийн Ахисан түвшний сургуулийн захирал

Намсрай овогт Гүрбазарын БАТТҮВШИН