Менежмент ба Инноваци сэтгүүл

 “МЕНЕЖМЕНТ БА ИННОВАЦИ”

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ СЭТГҮҮЛ

(ISBN:978-99973 71-59-1)

“Менежмент ба Инноваци”  мэргэжлийн эрдэм шинжилгээний сэтгүүлийг 2016 оноос эхлэн Бизнесийн ахисан түвшний сургуулиас улирал тутам гаргаж ирлээ. Энэхүү сэтгүүл нь орчин үеийн нийгэм, эдийн засаг, менежмент, бизнесийн удирдлага, шинжлэх ухаан, технологи, инноваци болон бизнес эрхлэлт, энтрепренершипийн онол, практикийн асуудлаар бодитой судалгаанд суурилсан мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх  нийтлэлийн бодлого баримтлан ажиллаж байгаа ба эрдэмтэд, судлаач, мэргэжилтнүүдийн бүтээл, судалгааны үр дүнг нийтийн хүртээл болгоход  үйл ажиллагаагаа чиглүүлж байгаа болно. 

Сэтгүүлийн редакцийн зөвлөл нь эрдэм шинжилгээний бүтээлд олон улсын нийтлэг жишгийн дагуу мэргэжлийн хянан магадлагаа хийх үндсэн үүрэгтэй ажиллаж байна. Ийнхүү эрдэмтэн судлаачдын бүтээл нь их дээд сургуулийн бүх шатны оюутнуудын  сургалт, судалгааг хөгжүүлэх,  мэдлэгийн хүрээг нь  тэлэх чухал эх сурвалж болж байна. Уг сэтгүүлд ШУТИС-ийн болон бусад их дээд сургуулийн магистр, доктор оюутнууд  бүтээлээ хэвлүүлснээр магистрын болон докторын зэрэг горилох бүтээлээ хамгаалах болзол хангах нэг үндэс тавигдаж байна. Инноваци, энтрепренершипийн хөгжлийн олон улсын хурлыг БАТС үндэсний хэмжээнд зохион байгуулж, гадаад дотоодын эрдэмтдийг оролцуулж  бүтээлийг нь сэтгүүлийн тусгай дугаарт гадаад хэл дээр хэвлэж олны хүртээл болгож байна.