Түүхэн замнал
WELCOME TO MONGOLIAN UNIVERSITY OF SCIENCE AND TECHNOLOGY
Тус сургуулийн магистр, докторын бүх хөтөлбөрүүд Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны дэргэдэх Боловсролын магадлан итгэмжлэлийн Үндэсний зөвлөлөөр магадлан итгэмжлэгдсэн.

Манай сургууль Дэлхийн Эдийн засаг, бизнесийн удирдлагын сургуулиудын (Eduniversal) холбооноос тодруулдаг “Дэлхийн 1000 шилдэг сургууль” – ийн нэгээр 2008 оноос хойш жил бүр тасралтгүй шалгарсаар ирлээ.

Мөн 2013 онд Олон улсын Магадлан итгэмжлэлийн (ACBSP) хөтөлбөрт манай сургуулийн магистрын 7 хөтөлбөр магадлан итгэмжлэгдсэнээс гадна 2014 онд Испаний олон улсын байгууллага (Business Initiative Directions (BID))-аас 179 орны бизнесийн чиглэлээр ажилладаг их дээд сургууль, байгууллагуудын үйл ажиллагааны чанар, амжилтыг тодорхойлон “Олон улсын чанарын алтан титэм” (International Quality Crown)-ийг олгосон нь манай үе үеийн профессор багш, ажилтан, төгсөгчид, оюутнуудын амжилт бүтээлийн үр дүн юм.